Жижүүр багшийн үүрэг

  1. Жижүүр багш өдөр 7.45-18.30 цаг хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэнэ.
  1. Сургуулийн жижүүртэй хамтран анги танхим, бусад өрөө тасалгаануудын хэвийн байдлыг шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч дэвтэрт тэмдэглэнэ.
  1. Сурагчдын хичээлийн ирцийг анги тус бүрээр нь бүртгэж, хоцорсон болон тасалсан сурагчдын нэрсийг гаргаж анги удирдсан багш, сургалтын менежер , нийгмийн ажилтан нарт мэдээлнэ.
  1. Жижүүр сурагчидтай хамтран тухайн өдрийн хичээл хүмүүжлийн ажил /ирэлт, таралт, завсарлагааны дэг журам/-д хяналт тавьж зохион байгуулна. Хэрэв хичээлд ирээгүй буюу  хоцорсон багшийн хичээлийг сургалтын менежер  мэдэгдэж зохицуулан дэвтэрт тодорхой тэмдэглэнэ.
  1. Тухайн өдөр хамт олны дунд зарлах, мэдээлэх ажлыг шуурхай зохион байгуулна. Хичээлээс гадуур сургууль дээр явагдсан ажил, түүнийг зохион байгуулсан хүний талаар жижүүрийн тэмдэглэлд тодорхой бичнэ.
  1. Хичээл тармагц сурагчдыг сургуулийн хашаанаас гаргаж үдэж өгнө.
  1. Орой сургууль дээрх сургалт хүмүүжлийн ажил, цэвэрлэгээ дуусмагц анги танхим, бусад өрөө тасалгаануудыг шалгаж манаачид хүлээлгэж өгөөд явна.
  1. Жижүүр багш үүргээ хэрхэн гүйцэтгэснийг сургалтын менежер , нийгмийн ажилтан хариуцан дүгнэнэ. Хангалтгүй гэж үзвэл дараагийн өдөр дахин хийнэ.
  1. Жижүүр багш сургуулийн захиргааны баталсан хуваарийг мөрдөнө.

/Хуваарийг дур мэдэн өөрчилж болохгүй./

  1.  Жижүүр багшийн үүргийг гүйцэтгэсэн байдлыг үр дүнгийн гэрээнд үзүүлэлт болгон дүгнэнэ.