Сурагчдын мөрдөх журам

Багш нарын зөвлөлийн 2014 оны                                               БАТЛАВ

09 дүгээр сарын 22-ны өдрийн                                    ЗАХИРАЛ             Д.ЭНХЖАРГАЛ

хурлаар хэлэлцэв

.

 

ФИЗИК-МАТЕМАТИКИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ

11-Р СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИЙН МӨРДӨХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг зүйл

 

Монгол улсын Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйл, Бага, дунд боловсролын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 17-р зүйл, БСШУ-ны Сайдын 130 дугаар тушаал сургуулийн дотоод журмыг хэрэгжүүлэх үндсэн дээр сургалт хүмүүжлийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, багш сурагчид, ажилчдын ажиллах, суралцах таатай нөхцлийг бүрдүүлэх, сурагчдын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгож, тэдэнд эрх зүйн мэдлэг ухамсрыг багаас нь төлөвшүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

Тус сургуулийн суралцагч нь энэхүү дүрмийг мөрдөнө.

  • Эрүүл чийрэг бие бялдар, оюуны зохих чадавхитай, хуулийг дээдлэн сахидаг, хүмүүнлэг ёс суртахуун, гоо зүйн мэдрэмж, таашаал олж, бие даан суралцах, амьдрах чавдартай иргэн болон төлөвшихийн төлөө хичээнгүйлэн суралцана.
  • Хүн төрөлхтөний болон өөрийн ард түмний дэвшилтэт зан заншил, өв уламжлалааас байнга суралцаж, хүмүүнлэг ёсыг эрхэмлэнэ.
  • Багш, эцэг эх, ахмад хүмүүс, найз нөхдөө хүндэтгэн, тэдний зөвлөгөө, сургамжийг сонсоно.
  • Хууль ёсыг хүндэтгэн биелүүлж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, тамхи татах зэрэг нийгмийн сөрөг үйлийг цээрлэнэ.
  • Бие бялдраа байнга чийрэгжүүлэн, ариун цэвэр, өдрийн дэглэмээ баримтлан чөлөөт цагаа зөв, зохистой ашиглаж, биеэ дайчлан, өөрийгөө тасралтгүй хөгжүүлнэ.
  • Сургуулийнхаа дотоод журмыг чанд биелүүлнэ.
  • Суралцагч нь боловсролын тухай хуулийн 38-ын 1-д заасан эрхийг эдэлж, 38-ын 2-т заасан үүргийг биелүүлнэ.

 

Хоёр . Сургалтын орчиндоо мөрдөх дэг

 

2.1. Суралцагчийн хичээлд ирэхдээ мөрдөх дэг:

  1. Хичээлд ирэхдээ цэвэр үзэмжтэй хувцаслаж, тухайн өдрийн хичээлийн бэлтгэлийг бүрэн хангаж, хичээлийн хонх дуугарахаас 10 минутын өмнө ирсэн байна.
  2. цаг 55 минутанд төрийн дууллыг хүндэтгэн дуулна.
  3. . Хичээллэх хонх дуугармагц  анги,танхимдаа орж суудлаа эзэлнэ.
  4. Суралцагч ямар нэг шалтгаанаар хичээлд ирээгүй бол тухайн шалтгаанаа ангийн багшдаа мэдээлж, шаардлагатай магадлагааг ирүүлнэ.

 

 

 

2.2. Суралцагчийн хичээл, сургууль дээрээ баримтлах дэг:

  1. Хүндэтгэх шалтгаанаар ээлжит хичээлд орох боломжгүй бол энэ тухайгаа сургуулийн дотоод журамд заасны дагуу холбогдох хүмүүст мэдэгдэн зөвшөөрөл авна.
  2. Завсарлагаанаар шалтгаангүйгээр хичээлээс хожимдохгүй байна.
  3. Хичээлийн явцад ангиас гарах тохиолдолд хичээл зааж буй багшаас зөвшөөрөл авна.
  4. Хичээлд анхааралтай, идэвхитэй оролцож, багш болон нөхөдтэйгээ хамтран ажиллаж, хичээлийн агуулгыг бүрэн эзэмшихийн төлөө чармайна.
  5. Сургуулийн болон ангийн эд хогшил, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ариг гамтай эдэлнэ.
  6. Суралцагч нь сургуулийн анги танхим, коридорт дараах шаардлагыг биелүүлнэ. Үүнд:
  • Гүйхгүй байх
  • Ноцолдохгүй байх
  • Чанга дуу чимээ гаргахгүй байх
  • Хог, цаас хаяхгүй байх
  • Цэвэрч нямбай байдлыг эрхэмлэх
  • Эд хөрөнгийг хамгаалах, зөв ашиглах
  • Хэнийг ч гомдоохгүй байх
  1. Сургуулийн номын сангаас авсан ном, сурах бичгийг цэвэр гамтай эзэмшиж, хугацаанд нь бүрэн бүтэн буцааж өгнө.
  2. Өөрийн авьяас сонирхол, хэрэгцээнд тулгуурлан хичээлээс гадуурхи дугуйлан, секцэд суралцаж, сургуулийн захиргаа, суралцагчдын байгууллагаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд  баталагдсан хувиарын дагуу идэвхитэй оролцоно.

 

2.3. Суралцагчийн гэртээ баримтлах дэг:

 

  1. Өдөр бүр хичээлээ давтаж, гэрийн даалгаварыг чанартай, бүрэн гүйцэтгэж, бие даан суралцах арга барилаа тасралтгүй хөгжүүлнэ.
  2. Эцэг эх, эмээ өвөө, ах эгч, дүү нараа хүндэтгэн шаардлагатай бол
  3. тэднээс дэмжлэг тусламж авч, сурч мэдсэн шинэ зүйлийнхээ тухай
  4. тогтмол ярилцаж, дүү нараа асран хамгаалж, тэдэнд зөв үлгэр дуурайл үзүүлж, гэрийн ажилдаа тусална.
  5. Сургууль, багшаас эцэг эхэд хандсан буюу эцэг эхээс сургуульд хандсан асуудлыг зөв, шуурхай танилцуулна.

 

2.4. Суралцагчийн гудамж, талбай, олон нийтийн газарт баримтлах дэг

 

  1. Гудамж талбай, олон нийтийн газарт хууль ёсыг хүндэтгэн биелүүлж, нийгмийн хэв журам, замын хөдөлгөөний дүрмийг чанд сахина.
  2. Бүдүүлэг үг, хэллэг хэлэх, хуурч мэхлэх, бусдын юмыг зөвшөөрөлгүй авахыг цээрлэнэ.
  3. Нийтийн эзэмшлийн хөрөнгө болох хөшөө дурсгал, орон сууц, нийтийн тээврийн хэрэгсэл, цэцэрлэгт хүрээлэн, талбай, зүлэг, модыг бохирдуулж, гэмтээж болохгүй.

 

Гурав. Хичээл сургалтын үйл ажиллагааны үеэр хориглох зүйл:

 

  • Хичээлийн үед болон албан ажлын үед бохь зажлах, гар утсаар  ярих, тоглох, чихэвчээр хөгжим сонсох, гар утас, компьютер /багшийн зөвшөөрөлгүйгээр/ ашиглах зэрэг үйлдлүүдийг хориглоно..
  • Хичээл сургалтын үед идэвхгүй суух, үймүүлэх, бусдын суралцах үйл ажиллагаанд ямар нэгэн саад учруулахыг хатуу хориглоно.

3.3. Хичээл сургалт явагдаж байхад шаардлагагүй бол бусдыг дуудах, хаалгаар шагайхыг хориглоно.

3.4. Тухайн өдрийн 19.00 цагаас хойш сурагчдыг харгалзах хүнгүйгээр сургууль дээр байхыг хориглоно.

3.5. Өөртөө болон бусдын аюулгүй байдалд нөлөөлөх элдэв зүйл авч явахыг хориглоно.

3.6. Суралцагч нь хаана ч явсан тамхи татах, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглоно.

3.7. Сургуулийн хана, туурга, ширээ сандал зэрэг эд аж ахуйн зүйл дээр элдэв зүйл эрээчих, бичих, зурах болон сургуулийн эд хөрөнгөнд зүй бусаар хандахыг хориглоно.

 

Дөрөв. Зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох

 

Сургуулийн суралцагчийн дүрэм журмыг зөрчсөн сурагчдад зөрчлийн хуудас олгон холбогдох журмын дагуу шат дараалсан арга хэмжээг авна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн