Сургуулийн дүрэм

2012 оны 10-р сарын 15-ны өдрийн

Багш нарын зөвлөлийн хурлаар

шинэчлэн батлав

 

НИЙСЛЭЛИЙН ФИЗИК-МАТЕМАТИКИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ  

11 ДҮГЭЭР ДУНД СУРГУУЛИЙН ДҮРЭМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

  • 11 дүгээр сургуулийн үйл ажиллагааны үндсэн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, бүрэн эрх, бусад байгууллага, иргэдтэй харилцах хэм хэмжээг тодорхойлж, сургуулийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийг баримтална.
  • Энэхүү дүрэм нь тус сургуулийн бүхий л үйл ажиллагааны хүрээнд Монгол улсын үндсэн хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах, Төрийн албаны  , Хөдөлмөрийн  Боловсролын тухай багц, бусад хуулийн холбогдох заалтууд, төрийн захиргааны удирдах дээд байгуулагуудаас гаргасан тогтоол, тушаал, хууль эрх зүйн актуудыг баримтлах хэм хэмжээг тусгасан байна.
  • Сургуулийн дүрэм нь Монгол улсын ба олон улсын холбогдох хууль тогтоомж, удирдах дээд байгууллагуудаас гаргасан эрх зүйн актууд болон сургуулийн үйл ажиллагаа, хэтийн зорилттой уялдан гарсан зайлшгүй өөрчлөлт, хурал, зөвлөгөөний шийдвэрийг тусган нь шинэчлэгдэх болно.
  • Сургуулийн түүхэн хөгжлийн үнэт зүйлсийг тусган хадгалж, шинэ цаг үеийн үзэл баримтлалаар баяжигдан, ардчилал, шударга ёс, шинжлэх ухааны хөгжлийн дагуу боловсронгуй болж, сургуулийн эрхэм зорилго, хөгжлийг тодорхойлох эрх зүйн баримт бичиг болно.
  • Сургууль хүүхдийн эрхийг дээдэлсэн, ардчилал, шударга ѐс, ил тод байдал, хамтын удирдлагын зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа зохион байгуулна.
  • Тус сургууль нь бие даасан хуулийн этгээд бөгөөд зохих журмын дагуу баталгаажсан албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга тэмдэг хэрэглэж, сургуулийнхаа бэлгэдэл болох туг, бэлгэ тэмдэгтэй байна.

ХОЁР. СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  • Бүтэц, зохион байгуулалт, төлөвлөлт, үйл ажиллагаа

 

  • Сургууль нь эрхэм зорилго, сургууль хөгжүүлэх хөтөлбөр, стратеги төлөвлөгөөтэй байна. /Сургуулийн эрхэм зорилго нь:  Монгол улсын   ирээдүйн хөгжилд манлайлан оролцох оюунлаг, хүмүүнлэг иргэн  төлөвшүүлэхэд  оршино/.
  • Сургуулийн үйл ажиллагааны үндсэн зорилт нь суралцагчдадм боловсролын стандартаар тогтоосон суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх, математик- физикийн хичээлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулах, тэдний хөгжих, төлөвших үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй удирдах, зохион байгуулах, эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа дэмжлэг үзүүлэхэд оршино.
  • Сургууль нь сургууль хөгжүүлэх хөтөлбөр, стратеги төлөвлөгөөтэй байна. Түүнд үндэслэн сургалт, хүмүүжил, нийгэм соёлын бүх үйл ажиллагааг 7 хоног, улирал, хичээлийн жилээр төлөвлөж, биелэлтийг тухай бүр дүгнэж ажиллана.
  • Багш нарын зөвлөлийн хурал, эцэг эхийн хуралд  тухайн жилийн ажлын төлөвлөгөөний биелэлт тайланг танилцуулан, төлөвлөгөөг хэлэлцүүлж байна
  • Сургуулийн дотоод журмыг нийт хамт олны хурлаар хэлэлцэн, олонхийн саналаар баталж мөрдөх ба  дотоод журмыг өөрчлөх,  нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг сургуулийн захиргаа, багш ажилтан, ажилчид, сурагчдын саналыг үндэслэн хамт олны хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
  • Сургуулийн сургалтын бүтцийн үндсэн нэгж нь /YI-XII/ анги байна. Нэг ангид 30- 35 хүртэл сурагч суралцана.
  • Сургуулийн бүхий л үйл ажиллагаа ил тод, суралцагч, эцэг эх, хамт олонд аливаа нэгэн дарамт шахалтгүй байна
  • Сургууль нь суралцагсдынхаа эрх ашиг, эрэлт хэрэгцээг харгалзан онлайн, зайны, гэр бүлийн сургалт зэрэг сургалтын шинэ арга замыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
  • Сургуулийн үйл ажиллагаа, сургалтын явц, чанар үр дүнд өөрийн үнэлгээ өгөх чиг үүрэг бүхий багш, суралцагч, эцэг, эхийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн хяналт-шинжилгээний баг, дотоод хяналтын ажилтан ажиллана.
  • Сургууль нь холбогдох мэргэжлийн байгууллагаас баталсан онцгой байдлын нөхцөлд ажиллах дэг журам, горимыг үйл ажиллагаандаа мөрдөх бөгөөд гадаад, дотоод аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэн, онцгой байдал, нөхцөлд ажиллах дэг, журам боловсруулан хүүхэд хамгааллын тусгайлсан чиглэл баримтлан ажиллана.
  • Бага, дунд боловсролын тухай хуулийн 19.7-д заасны дагуу суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдын эрх ашгийг хамгаалах тэдний төлөөлөлийн байгууллага ажиллуулна.
  • Сургууль нь төрийн ба төрийн бус байгууллага, гадаад улс орон, олон улсын байгууллага, сургууль, иргэнтэй хууль ёсны хамтын ажиллагаатай байна.
  • Сургууль албан хэрэг хөтлөлт, архивыг хууль тогтоомжид нийцүүлэн хөтөлнө. Сургуулийн үйл ажиллагаанд холбогдох статистик, бүртгэл мэдээллийг бүрэн хөтөлж, ангийн журнал, суралцагч, төгсөгчдийн сурлагын дүн, боловсролын баримт бичиг олголтын материал болон санхүүгийн тайланг архивт хадгална.

2.2. Хичээл – сургалтын үйл ажиллагаа

  • Сургууль нь сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн захиргаанаас гарсан тушаал, заавар, журмыг баримтална.
  • Сургууль нь нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлага, онцлогийг тусгасан, улсын стандартад нийцсэн суурь, бүрэн дунд боловсролын киррикюлимыг боловсруулан мөрдөж, хэрэгжүүлнэ.
  • Сургалтыг анги, бүлгээр зохион байгуулна. Гадаад хэл, техник технологийн , мэдээлэл зүйн хичээлийг нөхцөл бололцоог харгалзан дэд бүлэг, хэсгээр зохион байгуулна.
  • Тус сургууль нь математик, физикийн хичээлээр сургалтын стандартаас давсан агуулгаар гүнзгийрүүлсэн сургалт явуулж хүүхдийг хөгжүүлнэ. Гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулахдаа Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэр журмыг мөрдөнө.
  • Гүнзгийрүүлсэн сургалттай ангид шинээр элсэн суралцах сурагчдыг оршин суугаа газрын харьяалал харгалзахгүйгээр жил бүр бага боловсрол эзэмшсэн сурагчдаас математикийн хичээлээр элсэлтийн шалгалт авч, тэнцсэн сурагчдыг элсүүлэн суралцуулах бөгөөд элсэх сурагчдын тоог захирлын зөвлөлөөр хэлэлцэн жил бүр тогтоож байна.
  • Элсэлтийн шалгалт нь тус сургуульд орж суралцахыг хүссэн сурагчдын дунд нээлттэй байна.
  • Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан дадлага, лабораторийн ажил, семинар, төсөлт ажил, аялалыг журам, зааврын дагуу зохион байгуулж, аюулгүй байдлыг хангана.
  • Хичээл сургалтын ажлыг хоёр ээлжээр зохион байгуулах ба ээлжүүдийн эхлэх, дуусах, үргэлжлэх хугацаа болон хичээллэх ангиудын хуваарийг захирлын зөвлөлийн шийдвэрийн дагуу явуулна.
  • Хичээлийн хуваарь нь сургуулийн өдөр тутмын сургалтын үйл ажиллагааг явуулах үндсэн эрх зүйн баримт бичиг мөн.
  • Сургууль дээр болон сургуулиас гадуур зохиогдох сургалт-хүмүүжлийн ажлыг сургуулийн захиргаанаас баталсан нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.
  • Сургууль нь суурь, бүрэн дунд боловсролын үйлчилгээг стандартын шаардлага, эрүүл, аюулгүй байдал хангасан орчин нөхцөлд зохион байгуулах бөгөөд үйл ажиллагаандаа багш, ажилчид,суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад холбогдох дүрэм, журмыг мөрдөнө.
  • Сургуулийн үйл ажиллагаатай холбоотой хуулиар хориглоогүй аливаа мэдээллээр суралцагч, эцэг, эхийг үнэ төлбөргүй хангах, холбогдох мэдээллийг ил тод байлгах зохион байгуулалтын арга хэмжээ авах, сургуулийн үйл ажиллагаа, сургалтын явц, үр дүнгийн талаар нээлттэй мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх замаар үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг ханган ажиллана.
  • Багш сургалтын төлөвлөгөөнд заасан хичээл, хичээлээс гадуурх сургалтын ажлын явцад суралцагчдыг хараа хяналтгүй орхихгүй байх нөхцөлийг хангаж ажиллах ба хүүхдийг хүчирхийлэл, хорт зуршил, автозамын болон болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх, нийгмийн сөрөг үзэгдлээс хамгаалах талаар эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллана.
  • Багш, суралцагч интернетийн орчинд ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлж, сургуулийн цахим хуудастай байна.
  • Сургуулийн эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, сургууль хөгжүүлэх хөтөлбөр, сургалтын чанар, хүүхдийн хөгжил,төлөвшил, оролцоог хангах хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн, сургуулийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, заавар,сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хичээлийн жилийн бүтэц, сурах бичиг,хэрэглэгдэхүүн, боловсролын баримт бичиг, шалгалтын хуваарь, хичээлээс гадуурх сургалтын ажил, санхүүжилт, төлбөр, хураамж, санал, хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах утас зэрэг мэдээллийг цахим хуудаст байршуулан эргэх холбоог хангаж ажиллана.
  • Сургуулийн удирдлагын мэдээллийн системийг бүрдүүлж, мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагааг ханган ажиллана.
  • Бага, дунд боловсролын тухай хуулийн 19.7 дахь хэсэгт заасны дагуу сургуульд суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний төлөөллөөс бүрдсэн өөрийн удирдлагын байгууллага ажиллуулж болно.
  • Тэдгээр өөрийн удирдлагын байгууллага нь хичээл, сургалтын үйлажиллагааг дэмжих, чанарыг сайжруулах, хүүхдийн хөгжил төлөвшил,хамгаалал, оролцооны асуудлаар санал хүсэлтээ сургуулийн удирдлагад гаргаж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хамтран оролцоно.
  • Сургууль үндсэн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, гадаад орон, олон улсын байгууллага, иргэнтэй хууль тогтоомжийн хүрээнд харилцана.
  • Багш, ажилчид, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас сургуулийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, багш, удирдах ажилтны мэргэжлийн чадавхи, ёс зүй, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолыг зөрчсөн хэмээн үзсэн гомдол, бусад асуудлаар хандсан өргөдөл, санал хүсэлтийг хууль тогтоомжид заасны дагуу хүлээн авч судлан хариу өгнө.

2.3. Хичээлээс гадуурх сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа

  • Хичээлээс гадуурх сургалт хүмүүжлийн ажлыг “МУ-ын бага дунд боловсролын тухай хууль”-ийн 18-р зүйлийн заалт болон бусад холбогдох хууль эрх зүйн актуудыг баримтлан явуулна.
  • “Ном” Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр өөрийн сургуулийн онцлогт тохирсон хөтөлбөр , хичээлээс гадуурх сургалт, нийгэм соёл, хүмүүжлийн ажлын нэгдсэн графиктай байх бөгөөд холбогдох журмын дагуу АУБ, мэргэжлийн багш, ЗАН, анги хамт олон, эцэг эх,  байгууллага, иргэд, олон нийтийн  оролцоо, дэмжлэгээр зохион байгуулна.
  • Суралцагчын авьяас, чадварыг хөгжүүлэх сонгон суралцах хичээл, төрөл бүрийн дугуйлан, секц хичээллүүлж удирдсан багшийн цагийн хөлсийг цалингийн сан, төсвийн бус орлогын эх үүсвэрээс олгоно.

2.4. Ажлын цаг

  • Багш, ажилтан, ажилчдын ажлын цагийн норм норматив нь  холбогдох хууль журмын дагуу  байна.
  • Багш, суралцагч, ажилтнуудын ажлын цагийн гүйцэтгэлийг сургалтын менежер, нийгмийн ажилтан, жижүүр багш, жижүүр бүртгэнэ.
  • Сурагч, багш ажилтан, ажилчдад олгох чөлөөг  дотоод журам, хамтын гэрээг  үндэслэн шийдвэрлэнэ

ГУРАВ . ХӨДӨЛМӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.1. Сургуулийн удирдлага:

  • Сургуулийн удирдлага нь дараах шатлалтай байна. Үүнд:
  • Сургуулийн зөвлөл
  • Багш нарын зөвлөл
  • Захирлын зөвлөл
  • Захирал
    • Сургуульд бага, дунд боловсролын тухай хуулийн 12.6-д заасны дагуу захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш, эмч болон шаардлагатай бусад ажилтан ажиллана. Ажлын байрны орон тоо, ажилтны ажил үүргийн хуваарь тогтоохдоо төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон ЕБС-иудын ажлын үлгэрчилсэн ерөнхий норматив хэмжээ, өөрийн сургуулийн онцлогийг харгалзан, төсвийн тухай хуулийн заалтыг баримтлан захирлын зөвлөлөөр хэлэлцэн тогтооно.
    • Сургуулийн захиргааны удирдлагыг захирал хэрэгжүүлнэ.

3.2. Сургуулийн зөвлөл, түүний эрх үүрэг

  • Сургуулийн зөвлөлийг боловсролын тухай хуулийн 35-ийн 1, 2, 3-ын дагуу байгуулна.
  • Сургуулийн өөрийн удирдлагыг “МУ-ын боловсролын тухай хууль”-ийн 34.1-д заасны дагуу хэрэгжүүлж, боловсролын тухай хуулийн 35.4-д заасан чиг үүргийг гүйцэтгэж, эрх эдэлнэ.
  • Сургуулийн зөвлөл нь сургуулийн захиргаанаас оруулсан аливаа саналыг хэлэлцэн эрх зүйд нийцсэн зөвшөөрөл олгоно.
  • Багш нарын зөвлөлийн эрх үүрэг
    • Сургалтын ажлын онол, арга зүйн ерөнхий чиг үүрэг, зорилгыг багш нарын зөвлөл хэлэлцэн тогтооно.
    • Багш нарын зөвлөл нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан үлгэрчилсэн дүрмийг баримтална.
    • Тус сургуульд математикийн, байгалийн ухааны, нийгмийн ухааны гэсэн ЗАН байна. ЗАН-ийн ахлагчийг хичээлийн жилийн эхэнд тухайн  ЗАН-ийн хурлаар хэлэлцэн, захирлын тушаалаар томилно.
    • ЗАН-ийн ажиллах журмыг багш нарын зөвлөлийн саналыг үндэслэн тухайн сургуулийн захирал баталж мөрдүүлнө.
    • Багш нарын зөвлөл нь сургуулийн захиргааны ажлын тайланг хэлэлцэнэ. Сургуулийн үйл ажиллагаатай холбоотой чухал асуудлууд дээр сургуулийн зөвлөл болон захиралд санал оруулна.
    • Багш нарын зөвлөл нь сурагчдыг анги дэвшүүлэх, анги алгасуулан сургах, эсвэл улируулах, сургууль төгсгөх, гүнзгийрүүлсэн сургалтын хөтөбөр хангахгүй сурагчдыг сургуулиас шилжүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргана.

 

  • Захирлын зөвлөл, түүний эрх үүрэг
    • Захирал бүрэн эрхээ хэрэгжүүлэх, захиргааны шуурхай удирдлагыгхангах, холбогдох асуудлаар шийдвэр гаргахад зөвлөгөө өгөх чиг үүрэг  бүхий захирлын дэргэдэх зөвлөлийг  ажиллуулна.
    • Захирлын зөвлөл нь сургуулийн зөвлөл болон багш нарын зөвлөл, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан үлгэрчилсэн дүрмийг мөрдөнө.
    • Захирлын зөвлөл нь сургуулийн багш, удирдах ажилтан, нягтлан бодогч, нярав, номын санч, эмч, үйлчилгээний ажилчидын  албан тушаалын цалин, нэмэгдэл хөлс, урамшууллын асуудлыг жил бүрийн1,6 -р саруудад хэлэлцэн тогтооно. Цалин тогтоолтод ҮЭХ-ны төлөөлөл оролцоно.
    • Захирлын зөвлөл нь нийт ажилтан, суралцагсдын сурлага, ажил хөдөлмөрийн үр дүн, эрүүл мэндийн байдал, ахуй амьдралд гарсан онцгой тохиолдолд шагнах, урамшуулах,  дэмжих, туслах, тэтгэх, мөн гаргасан зөрчил дутагдлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
    • Нийт ажилтан, суралцагсдыг ээлжийн болон сурагчдын амралтын үед зохион байгуулалттайгаар амруулах, аялал зугаалга, сургалт семинарт явуулах, гадаад дотоодын уралдаан тэмцээнд оролцох, оролцуулах асуудлыг хэлэлцэж дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлыг эцэг эхийн зөвлөл, иргэд олон нийтийн байгууллагатай хамтран   шийдвэрлэнэ.
    • Сургуулийн үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулахад чиглэгдсэн ажлын комисс, хэсгийг захиргааны саналаар байгуулах, дороос гарсан үүсгэл санаачилгыг дэмжих зэрэг асуудлыг шийднэ.

 

  • Сургуулийн захирал, түүний эрх үүрэг
    • Захирал нь бага дунд боловсролын тухай хуулийн 20-р зүйлд заасан эрх эдэлж үүрэг хүлээнэ.
    • Захирал нь үйл ажиллагаандаа Монгол улсын болоод олон улсын холбогдох хууль, тогтоомжийн заалт, бусад эрх зүйн баримтыг  мөрдөнө.
    • Захирал албан тушаалын бүрэн эрхийнхээ хүрээнд хамаарах асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана.
    • Захирал сургуулийн өөрийн удирдлага, багш нарын зөвлөл, заах аргын нэгдлийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад дэмжлэг үзүүлж, шийдвэр гаргахад тэдний оролцоог хангаж ажиллана.
    • Захирал албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төр,эдийн засаг, шашны аливаа нөлөөлөлд орохгүй, багш, ажилчид,суралцагчдын эрх ашгийг эрхэмлэн ажиллана.
    • Захирал нь ашиг сонирхлын зөрчилгүй байж, сургуулийн батлагдсан төсөв, өмч хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулна.
    • Захирал сургалтын менежер, нийгмийн ажилтныг ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага хангасан,  ажилтныг сонгон шалгаруулж багш нарын зөвлөлд танилцуулан томилж, ажиллуулна.
    • Захирал нь сургуулийн түүхэн уламжлал, нийгмийн эрэлт хэрэгцээг харгалзан аливаа зүй ёсны дэвшилтэд үйл ажиллагааг санаачлан удирдана.
    • Багш, ажилтанг ажилд авах, тэдэнд ажлын чөлөө олгох, ажлаас чөлөөлөх, гэрээ цуцлах, сурагч элсүүлэх зэрэг асуудлуудыг зохих хууль, тогтоомж, журам, хамтын болон хөдөлмөрийн гэрээг үндэслэн шийдвэрлэнэ.
    • Сургуулийн цаг үеийн ажил болон гадаад дотоод харилцаа, аж ахуй, материаллаг нөхцөл сайжруулах зэрэгтэй холбогдон гарах санхүүгийн асуудлыг захирал эрх үүргийн дагуу шийднэ.
    • АУБ, кабинет хариуцах багш нарыг захирлын зөвлөлийн саналыг үндэслэн захирал томилно.

ДӨРӨВ.БАГШ, СУРАЛЦАГЧ, АЖИЛТНЫ ХҮЛЭЭХ ЭРХ ҮҮРЭГ

4.1. Багшийн эрх үүрэг

  • Багш нь “МУ-ын Боловсролын тухай хууль”-ийн 41, 44.2, Бага, дунд боловсролын тухай хуулийн 22.1 22.2-т заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
  • Багш ба сургуулийн захиргааны хоорондын хөдөлмөрийн харилцааг “МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль”, “Сургуулийн дотоод журам”, “Багш сурган хүмүүжүүлэгчдийн дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журам” болон бусад эрх зүйн актуудын холбогдох заалтууд, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.
  • Багш, ажилтан нь сургалт-хүмүүжлийн албан ёсны ажлын явцад эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахиулан, хамгаална.
  • Гүнзгийрүүлсэн ба төрөлжсөн сургалтыг мэргэжлийн өндөр бэлтгэл, ур чадвартай, туршлагатай багш удирдана.
  • Суралцагчдыг аяллаар явуулах, олныг хамарсан сургалт, хүмүүжил, соёлын ажлыг зохион байгуулахдаа сургуулийн захиргаанд мэдэгдэж, ажлын зорилго, чиглэл, хугацаа, аюул осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар танилцуулан холбогдох зөвшөөрлүүдийг авсан байна.

4.2. Ажилтны эрх үүрэг

  • Сургалтын менежер боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө,хөтөлбөрийг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, нэгж хичээлийн чанар, үр өгөөж, стандартын биелэлтэд хяналт тавьж багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах замаар сургалтын чанарыг сайжруулах ажлыг хариуцан зохион байгуулах, ажлын байрны тодорхойлолт болон захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.
  • Сургалтын менежер нь багш бүрийн заах хичээл, анги, цагийн тоог ЗАН-ийн саналыг харгалзан сургуулийн нийтлэг эрх ашигт нийцүүлэн хичээлийн хуваарийг боловсруулж, сургуулийн захиралаар батлуулан мөрдүүлнэ.
  • Нийгмийн ажилтан нь хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг суралцагч, тэдний гэр бүлд үзүүлэх бөгөөд ажлын байрны тодорхойлолт болон захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.
  • ЗАН-ийн ахлагч боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, багш нарын ажлыг, үнэлэх, дүгнэх, тэдэнд зөвлөх, туслах, хөгжүүлэх  ажлыг удирдан зохион байгуулна.
  • Сургуулийн эмч, санхүү, аж ахуй, үйлчилгээний ажилчид нь сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, холбогдох хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтод заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
  • Сургуулийн захиргаа нь ажилтнуудтай хөдөлмөрийн болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулан ажиллана.

 

4.3. Суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч

  • Суралцагч нь “Боловсролын тухай хууль”-ийн 45.1, 45.2-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
  • Суралцагч нь “Бага, дунд боловсролын тухай хууль”-ийн 7.2-т заасан хугацаанд тухайн түвшний боловсрол эзэмшинэ.
  • Суралцагч нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан “Суралцагчийн үлгэрчилсэн дүрэм”, тус сургуулийн дотоод журам, суралцагчдын мөрдөх журамд заасан эрх эдэлж, журмыг сахин биелүүлэх үүрэгтэй.
  • Суралцагч нь дүрэмт хувцас өмсөн, энгэрийн тэмдэг, сурагчийн үнэмлэхийг хэрэглэнэ.
  • Суралцагч бусадтай эелдэг, соѐлтой харилцаж, үнэнч шударга,хамтач байдлыг эрхэмлэнэ.
  • Суралцагч Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу анги алгасан суралцах хүсэлтийг сургуулийн захиргаанд гаргаж болно.
  • Суралцагч хичээлийн жилийн явцад өөр сургуульд шилжин суралцах тохиолдолд суралцсан хугацааныхаа сурлагын дүн, хөгжил төлөвшлийн тодорхойлолтыг хувийн хэргийн хамт сургуулийн захиргаанаас баталгаажуулан авна.
  • Суралцагч нь сургуулийн үйл ажиллагаанд шууд болон өөрийн удирдлагын байгууллагын төлөөллөөр дамжуулан оролцоно.
  • Суралцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авах тохиолдолд хүсэлтээ сургуулийн захиргаанд албан бичгээр гаргана.
  • Эцэг, эх, асран хамгаалагч нь Боловсролын тухай хуулийн 46 дугаар зүйл, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйл, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд тус тус заасны дагуу эрх, үүрэгтээ хамаарах асуудлаар сургууль болон сургалтын дотоод үйл ажиллагаанд оролцоно.

ТАВ. САНХҮҮЖИЛТ, ЭД ХӨРӨНГӨ

  • Сургууль нь Боловсролын тухай хуульд заасан эх үүсвэрээс санхүүжих бөгөөд батлагдсан төсөв, сургууль хөгжүүлэх сангийн хөрөнгө, түүний зарцуулалт, ашиглалт, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийн талаар багш, ажилчид, суралцагч, эцэг, эх, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлнэ.
  • Тухайн санхүүгийн жилийн төсвийг холбогдох хууль, тогтоолын дагуу зөв зарцуулж, зарцуулалтаас хэмнэсэн хэмнэлтийг сургуулийн гадаад, дотоод орчин, сургалтын материаллаг нөхцөлийг сайжруулах, идэвх зүтгэлтэй ажилласан ажилтныг шагнах, урамшуулах зэрэгт зарцуулна.
  • Санхүүжилтийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, нийт ажилтны нийгмийн баталгааг дээшлүүлэх, суралцагчийг дэмжих зорилгоор хууль, тогтоомжинд нийцүүлэн хандив, дэмжлэг тусламж авахаас гадна, аж ахуйн болон төлбөртэй сургалт, ажил үйлчилгээ явуулж сургууль дэмжих санд хуримтлал төвлөрүүлэн дүрэм, журамд заасан зориулалтын дагуу зарцуулах үндсэн эрхийг захирал эдэлнэ.
  • Сургуулийн барилга байгууламж, анги танхимын засвар хийх, сургалтын материаллаг орчинг сайжруулах зорилгоор эцэг эх, асран хамгаалагчаас санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх эсэх асуудлыг эцэг эхийн хурал болон багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэн захирлын зөвлөл шийдвэрлэнэ.
  • Анги, танхимд их засвар хийхдээ барилгын үндсэн архитектурын дагуу засвар хийх ажлын зураг, дизайн, төсвийг сургуулийн захиргаанд урьдчилан танилцуулж, мэргэжлийн байгууллага, хүмүүсээс зөвшөөрөл авч шийдвэрлэнэ.
  • Сургуулийн үндсэн хөрөнгө ба анги танхимын эд материалын тооллогыг санхүүгийн жил бүрийн эцэст, мөн цаг үеийн хэрэгцээ шаардлагатай үед явуулах бөгөөд тооллого, үнэлэлт өгөх ажлыг сургуулийн захиргаанаас томилсон ажлын хэсэг гүйцэтгэн, тайлан, дүн мэдээг хамт олны хурлаар хэлэлцэж байна.
  • Эд хөрөнгө ашиглалт, хамгаалалт ба санхүүгийн ямарваа нэгэн зөрчлийг хууль журманд заасан заалтын дагуу даруй шийдвэрлэж байна.
  • Сургуулийн барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, анги танхим, коридор, ариун цэврийн өрөө нь багш, ажилтан, ажилчид суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна.
  • Сургуулийн барилга, байгууламжийг зориулалтын дагуу ашиглах ба зориулалт бусаар түрээслэх, хөлслүүлэх, /айл суулгах, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах/ зэргийг хориглоно.
  • Сургуулийн орчин дахь хоол, хүнс, ундны цэвэр ус, бие засах газрын эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгааг хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт нийцсэн дэд бүтэц, суралцах орчныг бүрдүүлж ажиллана.

ЗУРГАА: СУРГУУЛИЙН ТАМГА, ТЭМДЭГ, БЭЛГЭДЭЛ, ХҮНДЭТГЭЛ

  • Сургууль нь тамга, тэмдэг, туг, сүлд дуу, эмблем /лого/, үнэмлэх, өөрийн нэр бүхий хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
  • Сургуульд дараах тамга, тэмдгийг хэрэглэнэ. Үүнд:
  • Тамга – сургуулийн захирал
  • Тэмдэг – сургалтын менежер
  • Тэмдэг – нийгмийн ажилтан
  • Тэмдэг – сургуулийн санхүү
  • Тэмдэг – номын санч
    • Сургуулийн тамга, тэмдгийг хууль, журмын дагуу хэрэглэнэ.
      • Сургуулийн захирлын тамга – Холбогдох хуулийн дагуу захирал хэрэглэж

хадгална.

  •  Сургалтын менежерийн тэмдэг – Сургалт хүмүүжил, соёлын албан ёсны   ажил, баримт бичгийг баталгаажуулах зорилгоор сургалтын менежерүүд хэрэглэж, хадгална.
  • Нийгмийн ажилтны тэмдэг – Нийгэм, соёл, хүмүүжил, төлөвшлийн албан ёсны ажил, баримт бичгийг баталгаажуулах зорилгоор нийгмийн ажилтан хэрэглэж, хадгална.
  • Санхүүгийн тэмдэг – Санхүүгийн үйл ажиллагааны журмын дагуу нягтлан бодогч хэрэглэж хадгална.
  • Номын санчийн тэмдэг – Номын санч хэрэглэж хадгална
  • Сургуулийн тамга, тэмдэг, бэлгэ тэмдэг /эмблем/, тугийг зүй бусаар ашиглах, эзэмших, хадгалах, бусдад дамжуулан хэрэглүүлэхийг хориглоно.
  • Сургуулийн тамга, тэмдэг, туг, бэлгэ тэмдэг /эмблем/-ийг хууль бусаар эзэмшсэн, хадгалсан, ашигласан нь тогтоогдвол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.

 

ДОЛОО . БАГШ  АЖИЛТАН, СУРАГЧДЫН ШАГНАЛ УРАМШУУЛАЛ , НИЙГМИЙН АСУУДАЛ

  • Тус сургуульд ажиллах багш, ажилтан, ажилчдыг ёс зүй,  боловсролын түвшин, мэргэжлийн зэрэг, ур чадвар, хөрвөн ажиллах чадвар, ажлын туршлага, харилцааны соёл, биеийн эрүүл мэнд зэрэг үзүүлэлтийг харгалзан холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулж авна.
  • Сургуулийн ажилтны албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллын асуудлыг Засгийн газрын тогтоол болон холбогдох хууль, тогтоомжийг үндэслэн захирлын зөвлөл, ҮЭХ-той хамтран жил бүрийн 1, 9 -р саруудад шийдвэрлэж байна.
  • Сургалтын илүү цагийн нэмэгдэл хөлсийг киррикюлимм, сургалтын хөтөлбөрт тусгагдсан төлөвлөгөөг үндэслэн холбогдох тушаал, журмын дагуу бичиж олгоно.
  • Сургуулийн дотоод журам, захирлын зөвлөлийн шийдвэрээр багш, ажилтан, ажилчид, суралцагсдын сурлага, ажил хөдөлмөрийн үр дүнгээр  шагнаж  урамшуулах, эрүүл мэндийн байдал, ахуй амьдралд гарсан онцгой тохиолдолд, дэмжих, туслах, тэтгэх  мөн гарсан зөрчил дутагдлыг хэлэлцэн шийдвэр гаргана.
  • Сургуулийн захирлын тушаалаар түүхэн ой, түүхт үйл явдал, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан амжилт гаргасан ажилтан, сурлага, авьяас, нийгмийн идэвх, оролцоогоор амжилт гаргасан суралцагчид, тэтгэвэрт байгаа ахмадууд, бусад байгууллага, хамт олон, хувь хүмүүсийг  шагнаж урамшуулж байна.
  • Оны тэргүүний багш, ажилтан, сурагчид болон хот улсын олимпиадын медальт сурагчдын зургийг хүндэт самбарт байрлуулах, хүндэт дэвтэрт бичих зэргээр дотоод журамд заасан дагуу урамшуулна.
  • Багш ажилчдыг дүүрэг,  нийслэл,  төрийн дээд шатны шагналд хамт олны саналыг үндэслэн сургуулийн захиргаа тодорхойлон дэвшүүлнэ.
  • Багш, ажилтныг хавар, намрын улиралд болон ээлжийн амралт, сурагчдын амралтын үед аяллаар явуулах, зохион байгуулалттайгаар амруулах, сургалт семинарт суралцуулах зэрэг асуудлыг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
  • Тус сургуулийн багш ажилтны бусад нийгмийн асуудалыг   дотоод журам, хамтын гэрээг үндэслэн шийдвэрлэнэ.
  • Ажлын чанар, үр дүн хангалтгүй, цагийн гүйцэтгэл нь дутуу, ажлын байрны үндсэн үйл ажиллагаа нь шаардлага хангахгүй байгааг холбогдох албан тушаалтан тодорхой баримтаар тогтоосон тохиолдолд тухайн ажилтанд хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ болон хамтын гэрээ,  дотоод журам,  дүрэмд заасан үндэслэлийн дагуу хариуцлага тооцно.
  • Ажилтан, ажилчдын ажил, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга бат, ёс суртахуун, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийн биелэлт, хүлээсэн хариуцлага зэрэг хөдөлмөрийн харилцааг үнэлэхдээ “МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль”, хөдөлмөрийн гэрээний заалт, багшийн ёс зүйн дүрэм, сургуулийн дүрэм, багш ,ажилтны дагаж мөрдөх журам болон бусад холбогдох хууль, тогтоол, тушаал, эрх зүйн баримтуудыг үндэслэн үнэлэлт дүгнэлт өгч, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

 

НАЙМ.  СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХОРИГЛОХ ЗҮЙЛ

 

  • Төрийн болон орон нутгийн өмчийн сургууль нь   холбогдох хуульд зааснаас бусад тохиолдолд төлбөр, хураамж авах,  хуульд заасныг зөрчиж, сургалтын зориулалтын эзэмшил газар, анги, танхим, талбай, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг аливаа хэлбэрээр орлого олох үйл ажиллагаанд ашиглах
  • Сургуулийн удирдлага, багш, бусад ажилтан, суралцагч нь өөр хоорондоо сэтгэл санаа, эд материал, бие махбодын аливаа дарамт шахалт үзүүлэх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах, зэргээр сургалтын үйл ажиллагаанаас завсардуулах, сургууль, багшийн зүгээс албан ѐсны зөвшөөрөлгүй ном, гарын авлага, цахим болон бичмэл материал, бусад зүйлийг зохион байгуулалттайгаар худалдан авахыг шаардах
  • Сургуулийн дотор улс төрийн нам, эвсэл, холбоодын болон шашны үйл ажиллагааг дагнан явуулах, сурагчдыг улс төр, шашны хэрэгт зохион байгуулалттайгаар албадан оролцуулах, уриалах зэргийг хориглоно.
  • Багш, ажилтан холбогдох хууль,  ёс зүйн дүрэм зөрчих

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн