Математикийн олимпиад

Нийслэлийн физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургуулийн “САЙН ГАРАА” уламжлалт математикийн олимпиад нь  тус сургуулийн  анхны математикийн багш нарын нэг АБТА Ш.Мөнхцэцэгийн нэрэмжит болон 2015 оны 2-р сарын 28-ны өдөр зохион байгуулагдана.

Зорилго:

  • Сурагчдын бодлого бодох ур чадварыг дээшлүүлэх, танин мэдэхүйд хувь нэмэр оруулах, сурагч хүүхдүүдийн шинийг сурах хүсэл, сонирхолыг төрүүлэх, улс хотын олимпиадуудын өмнөх сорилго болгох
  • Тус сургуулийн анхны математикийн багш нарын нэг ахмад багш АБТА Ш.Мөнхцэцэг багшдаа үе үеийн шавь нараас нь хүндэтгэл үзүүлж, түүний алдар гавьяаг хойч үеийн сурагч хүүхдүүддээ таниулах

Шагнал урамшуулал:

Ангилал бүрд:

I байр 1, алтан медаль, өргөмжлөл

II байр 2, мөнгөн медаль, өргөмжлөл

III байр 3, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнана.

Бүртгэл: 2015 оны 2-р сарын 25-27ны өдрүүдэд 10,00-18,00 цагийн хооронд 11-р сургууль /31-р сургуулийн баруун талаар тойроод ар талд/ дээр явагдана.

Явагдах хугацаа: 2015 оны

2-р сарын 28-ны  9:00 цагт VI – XII ангиуд

2-р сарын 28-ны 13:00 цагт I – V ангиуд

2-р сарын 28-ны 20:30- 21:30 цагт бодлого хамгаалалт

МАНДАТНЫ ҮНЭ: 5000 ТӨГРӨГ.

Дүнгийн хурал: 2015.03.04-ны  14.00 цагт 11-р сургууль дээр болно.

Жич: 11-р сургууль нь 31-р сургуульд байрлаж байгаа тул 31-р сургуулийн арын хаалгаар орохыг анхаарна уу?  

 

Лавлах утас: 95040690, 99903387, 93131456, 99911220

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн