Шалгалтын хуваарь

Сургуулийн стандарт шалгалт 2015 оны 02-р сарын 12, 13 -ны өдрүүдэд явагдана.

БАТЛАВ: ЗАХИРАЛ                    Д.ЭНХЖАРГАЛ
2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРГУУЛИЙН СТАНДАРТ ШАЛГАЛТ
2015 оны 02-р сарын 12-13-ны өдрүүдэд
Анги Хичээл Өдөр Цаг Кабинет            /а, б, в/
6-р ангиуд Математик 2015.02.12 11.30-12.30 203, 202, 201
Монгол хэл 2015.02.13 11.30-12.30 203, 202, 201
Физик 2015.02.13 10.00-11.00 203, 202, 201
7-р ангиуд Математик 2015.02.13 11.30-12.30 208, 102
Монгол хэл 2015.02.12 13.00-14.00 208, 102
Физик 2015.02.12 11.30-12.30 208, 102
8-р ангиуд Математик 2015.02.12 11.30-.12.30 206, 207
Монгол хэл 2015.02.13 13.00-14.00 206, 207
Физик 2015.02.13 11.30-12.30 206, 207
Түүх 2015.02.12 13.00-14.00 206, 207
9-р ангиуд Математик 2015.02.13 08.30-09.30 203, 202, 201
Монгол хэл 2015.02.12 10.00-11.00 203, 202, 201
Физик 2015.02.12 08.30-09.30 203, 202, 201
10-р ангиуд Математик 2015.02.12 08.30-09.30 208, 102
Монгол хэл 2015.02.12 10.00-11.00 208, 102
Физик 2015.02.13 08.30-09.30 208, 102
Байгалийн ухаан 2015.02.13 10.00-11.00 208, 102
11-р ангиуд Математик 2015.02.12 08.30-09.30 206, 207
Монгол хэл 2015.02.13 10.00-11.00 206, 207
Физик 2015.02.13 08.30-09.30 206, 207
Нийгмийн ухаан 2015.02.12 10.00-11.00 206, 207
12-р ангиуд Математик 2015.02.12 08.30-10.00 101, 204
Монгол хэл 2015.02.13 10.30-12.00 101, 204
Физик 2015.02.13 08.30-10.00 101, 204
Сонгох хичээл 2015.02.12 10.30-12.00 101, 204
Тайлбар: 2-р сарын 12-13нд 6-12-р ангиудад хичээл орохгүй, зөвхөн шалгалтын хуваарийн дагуу шалгалт өгнө.   Багш нар хуваарийн дагуу ажиллана.

 

МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛИЙН ШАЛГАЛТЫН АГУУЛГА

 

6-Р АНГИ

  • ЭНГИЙН БУТАРХАЙ /Энгийн бутархайн үйлдэл, илэрхийллийн утга олох, тэгшитгэл/
  • НАТУРАЛ ТОО /Тооны хуваагдах шинж ба хуваагдал, ХИЕХ, ХБЕХ/
  • НАТУРАЛ ИЛТГЭГЧТЭЙ ЗЭРЭГ /Чанар, зэрэгт илэрхийллийн хуваагдал/
  • ӨГҮҮЛБЭРТЭЙ БОДЛОГУУД /хөдөлгөөний, хэсгийн/

 

7-Р АНГИ

  • НАТУРАЛ ТООН ОЛОНЛОГ /натурал илтгэгчтэй зэрэг, зэргийн суурь, зэргийн илтгэгч, зэргийн чанар, натурал илтгэгчтэй зэрэг агуулсан илэрхийллийн хуваагдлыг батлах бодлогууд, тооны хуваагдлын бодлогууд/
  • БҮХЭЛ ТОО /Эерэг, сөрөг тоон илэрхийлэл бодох, тоог жиших, тооны модуль, модультай тэгшитгэл, тэнцэтгэл биш/
  • РАЦИОНАЛЬ ТОО /Рациональ тоон илэрхийлэл бодох, тоог жиших, тэгшитгэл, тэнцэтгэл биш/
  • ҮСЭГТ ИЛЭРХИЙЛЭЛ /Олон гишүүнт ба нэг гишүүнтийн хувьд нэмэх, хасах, үржүүлэх, хуваах үйлдэл, үржигдэхүүнд задлах/
  • ӨГҮҮЛБЭРТЭЙ БОДЛОГО /арифметик аргаар бодох бодлого/
  • ПРОПОРЦ /харьцаа, чанар, өгүүлбэртэй бодлого/
  • ӨНЦӨГ /Хамар, босоо, өнцгүүд, гурвалжны дотоод өнцгийн нийлбэр/

 

8-Р АНГИ

  • ОЛОН ГИШҮҮНТ /Алгебрийн илэрхийлэл, нэг гишүүнт, олон гишүүнт, бутархай илтгэгчтэй зэрэг,  үржигдэхүүнд задлах /
  • ТЭГШИТГЭЛ / нэг ба хоёр үл мэдэгдэхтэй тэгшитгэл, өгүүлбэртэй бодлого, систем тэгшитгэл/
  • АЛГЕБРИЙН ХУРААНГУЙ ҮРЖҮҮЛЭХИЙН ТОМЬЁО /квадратуудын ялгавар, нийлбэр ба ялгаврын квадратын томьёо/
  • ХЭРЧИМ, ӨНЦӨГ ТЭДГЭЭРИЙН АКСИОМУУД
  • ГУРВАЛЖИН /тэнцүүгийн шинж, өндөр, медиан, биссектрис, гадаад, дотоод өнцөг, гурвалжны тэнцэтгэлбиш/
  • ПАРАЛЛЕЛЬ ШУЛУУН /солбисон өнцөг, өрөөл өнцөг, харгалзах өнцөг/

 

9-Р АНГИ

  • МОДУЛЬТАЙ ТЭГШИТГЭЛ, ТЭНЦЭТГЭЛБИШ /Интервалын арга, функцийн график/
  • АРИФМЕТИК ЯЗГУУР /n зэргийн арифметик язгуур, иррациональ тоо, илэрхийлэл, у= функцийн график/
  • РАЦИОНАЛЬ ИЛТГЭГЧТЭЙ ЗЭРЭГ /Чанар, илэрхийлэл хялбарчлах/
  • КВАДРАТ ТЭГШИТГЭЛ /Томьёо ашиглан бодох, Виетийн теорем, квадрат тэгшитгэлийн шинжилгээ/
  • ГУРВАЛЖИН /Тэгш өнцөгт гурвалжин, гурвалжны төсөө, Пифагорын теорем/
  • ДӨРВӨН ӨНЦӨГТҮҮД /Трапец, тэгш өнцөгт, квадрат, параллелограм, ромбо/

 

10-Р АНГИ

  • ИРРАЦИОНАЛ ТЭГШИТГЭЛ БА ТЭНЦЭТГЭЛ БИШ /Модультай тэгшитгэл, тэнцэтгэлбиш, иррациональ тэгшитгэл, тэнцэтгэлбиш/
  • БОДИТ ТООН ОЛОНЛОГ /Тооны бүхэл ба бутархай хэсэг, n зэргийн язгуур, рациональ илтгэгчтэй зэрэг, тооны логарифм, чанар, логарифм тэгшитгэл, тэнцэтгэлбиш, илтгэгч тэгшитгэл, тэнцэтгэлбиш//
  • ФУНКЦ /Давхар функц, урвуу функц, логарифм функц, илтгэгч функц, зэрэгт функц/
  • ТЭГШИТГЭЛ, ТЭНЦЭТГЭЛБИШ /Рациональ тэгшитгэл, тэнцэтгэлбиш, тэдгээрийн систем/
  • ТРИГОНОМЕТР /үндсэн адилтгал, давхар өнцгийн томьёо, эмхэтгэлийн томьёо/
  • ГУРВАЛЖИН, ДҮРСИЙН ТАЛБАЙ ТООЦООЛОХ /төсөөтэй гурвалжин, талбайг тооцоолох, синус, косинусын теорем, 4 өнцөгтүүдийн талбай/

 

11-Р АНГИ

 

  • БОДИТ ТООН ОЛОНЛОГ /Бодит тоог жиших, математик индукц/
  • КОМБИНАТОРИК /Сэлгэмэл, гүйлгэмэл, хэсэглэл, давталттай хэсэглэл, ньютоны бином/
  • ТРИГОНОМЕТР  /Тригонометр илэрхийлэл хувиргах, адилтгал батлах, тэгшитгэл бодох/
  • ХЯЗГААР /Тоон дарааллын хязгаар, функцийн хязгаарыг бодох, 1,2-р гайхамшигт хязгаар/
  • ОГТОРГУЙН ГЕОМЕТР /аксиомууд, шулуун хавтгайн байршлууд, вектор/

 

12-Р АНГИ

  • ТЭГШИТГЭЛ, ТЭНЦЭТГЭЛБИШ /Модультай, илтгэгч, логарифм тэгшитгэл, тэнцэтгэлбиш/
  • ТРИГОНОМЕТРИЙН УРВУУ ФУНКЦ, ТЭГШИТГЭЛ, ТЭНЦЭТГЭЛБИШ /Урвуу функцүүд, тригонометрийн хялбар тэгшитгэл, тэнцэтгэлбиш/
  • ИНТЕГРАЛ /тодорхой биш болон тодорхой интеграл, Ньютон-Лейбницийн томьёо, хавтгай дүрсийн талбай/
  • ОЛОН ТАЛСТ, ЭРГЭЛТИЙН БИЕ /Призм, пирамид, параллелопипед, цилиндр, конус, бөмбөлөг, бөмбөрцөг, биетийн эзлэхүүн/
  • МАГАДЛАЛ СТАТИСТИК /Үзэгдлийн магадлал, тоон характеристикууд, их тооны хууль/

 

МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН ШАЛГАЛТЫН АГУУЛГА

 

6-Р АНГИ  60 МИНУТ  6 ДААЛГАВАР

  1. Цээж бичиг
  2. Өгсөн өгүүлбэрийг гол гишүүдээр зурах
  3. Өгсөн үгнүүдийг нөхцлөөр хэлбэржүүлж өгүүлбэр бүтээх
  4. алдаатай үгийг олж, зөв болгон бичих
  5. Өгсөн эхийн гол санааг хэлц үгээр илэрхийлэх
  6. Өгсөн сэдвийг 3 өгүүлбэрээр уран дүрслэлтэй илэрхийлж найруулан бичих

 

7-Р АНГИ  60 МИНУТ  6 ДААЛГАВАР

  1. Цээж бичиг
  2. Өгсөн өгүүлбэрийн цөм бүтцийг олж, хэдэн гишүүнт болохыг тодорхойлох
  3. Өгсөн эхийн гол санааг хэлц үгээр илэрхийлэх
  4. Өгсөн нэр үгийг үгийн бүтцээр бүрэн задлал хийх
  5. Өгсөн сэдвийг 3 өгүүлбэрээр уран дүрслэлтэй илэрхийлж найруулан бичих
  6. Галигаас монгол бичигт хөрвүүлэх

 

8-Р АНГИ  60 МИНУТ  6 ДААЛГАВАР

  1. Өгсөн эхийн гол санааг хэлц үгээр илэрхийлэх
  2. Танилцуулга бичих /сэдвийг өгнө/ үгийн тоо 40-50
  3. Өгүүлбэрийн гишүүдээр зурж, гол, дэд, захын дэлгэрүүлэгч гишүүдийг олох
  4. Тооны ба тэмдэг нэрийг цэгийн оронд нөхөх
  5. Өгсөн хэлц үгийн утгыг тайлбарлан, өгүүлбэр зохиох
  6. Галигаас монгол бичигт хөрвүүлэх

 

9-Р АНГИ   60 МИНУТ  6 ДААЛГАВАР

  1. Эргэцүүлэмж бүхий эх зохиох 60-70 үгтэй
  2. Танилцуулга бичих /сэдвийг өгнө/ үгийн тоо 40-50
  3. Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийг гишүүдээр зурж, бүтцийг тайлбарлах
  4. Өгсөн өгүүлбэрийн салаалах ба тонгоргох хувиргал хийх
  5. Өгсөн хэлц үгтэй ойролцоо ба эсрэг утгатай хэлц бичих
  6. Өгүүлбэрийг монгол бичигт хөрвүүлэх

 

10-Р АНГИ   60 МИНУТ  6 ДААЛГАВАР

  1. Тайлбарламж бүхий эх зохиох 60-70 үгтэй
  2. Уран зохиолын хичээл дээр үзсэн шүлгээсээ дүрслэх ур маягийн 2 жишээ сонгож бичих
  3. Угсарсан нийлмэл өгүүлбэрийг гишүүдээр зурж, бүтцийг тодорхойлох
  4. Өгсөн өгүүлбэрийн салаалах ба тонгоргох хувиргал хийх
  5. Өгсөн хэлц үгтэй ойролцоо ба эсрэг утгатай хэлц бичиж аль нэгээр нь өгүүлбэр зохиох
  6. Өгүүлбэрийг монгол бичигт хөрвүүлэх

 

11-Р АНГИ  60 МИНУТ  5  ДААЛГАВАР

 

  1. “Гамлет”, “Жамаараа яваа ертөнц” Сувд эрдэнийн хатагтай” зохиолуудаас сонгож өгнө. Өгсөн зохиолын хувьд чиний үлгэрлэн дууриахбаатраа сонгоод өөрийнхөө сэтгэгдлийг бичих  /90-100 үгтэй/
  2. Өгсөн сэдвийн хувьд өргөдөл бичих
  3. Угсарсан нийлмэл өгүүлбэрийг гишүүдээр зурж, бүтцийг тодорхойлох
  4. Өгсөн үг оролцсон 5 хэлц бичиж, өгүүлбэр зохиох
  5. Өгүүлбэрийг монгол бичигт хөрвүүлэх

 

12-Р АНГИ    90 МИНУТ  5 ДААЛГАВАР

  1. “Сэлбэ”, “Уянгын тойрог”, “Он цагийн хүрд”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Дорно” зохиолуудаас сонгож өгнө. Өгсөн зохиолын хувьд гол санааг илэрхийлэхдээ ямар үг хэллэг, арга барил ашигласныг дүгнэж өөрийн үгээр бичих, дүрслэх ур маяг, монгол ахуй ёс заншлын тусгал, байгаль хүн хоёрын хүйн холбоог харуулсан байдал зэргээс сонгож бичүүлнэ. /үгийн тоо 100-120/
  2. Өгсөн зохиолын хувьд зохиогчийн бичлэгийн арга хэлбэр, зохиолын хэлд задлал хийн дүгнэлт бичнэ үү? /үгийн тоо 100-120/
  3. Угсарсан нийлмэл өгүүлбэрийг гишүүдээр зурж, бүтцийг тодорхойлох
  4. Өгсөн үг оролцсон 5 хэлц бичих
  5. Өгүүлбэрийг монгол бичигт хөрвүүлэх

 

ФИЗИКИЙН ХИЧЭЭЛИЙН ШАЛГАЛТЫН АГУУЛГА

6-Р АНГИ

  • БИЕИЙН ЕРӨНХИЙ ШИНЖ /Урт, хугацааг хэмжих, биеийн масс, эзэлхүүн, нягтын тухай ойлголт /
  • МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН /Зам, хурд, дундаж хурд/
  • ДУЛААНЫ ҮЗЭГДЭЛ /Халуун хүйтний мэдрэмж, температур, температурын хувиарь,термометр, агрегат төлөв, Хайлах царцах, уурших конденсацлах, конденсацлах үзэгдлүүд, хайлах ба буцлах температур, Дэлхийн энергийн үүсгүүр нь нар болох, Дулаан багтаамж/

 

7-Р АНГИ

  • БИЕИЙН ЕРӨНХИЙ ШИНЖ /гэрэл, цахилгаан соронзон шинж чанар/
  • ДУЛААНЫ ҮЗЭГДЭЛ /Бодис жижиг хэсгээс тогтдог тухай санаа, Дулааны үзэгдлийг ялган таних, Бодисын фазын хувирлыг судлах, Температур ба бодисын төлөв байдал, Температурыг хэмжих, Хайлах ба буцлах температур, Энергийн тухай анхны ойлголт/
  • МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН /Траектори, Зам шилжилт, Шулуун замын жигд хөдөлгөөн, Хурд, Жигд биш хөдөлгөөн, Хөдөлгөөний харьцангуй чанар/

 

8-Р АНГИ

  • МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН /Зам- хугацаа- хурд, , Дундаж ба эгшин зуурын хурд жигд хөдөлгөөний хууль, Хүчний тухай ойлголт, Хүчний момент. Хөшүүргийн тэнцвэр/
  • ДУЛААНЫ ҮЗЭГДЭЛ / Биеийн халах, хөрөх Хайлах царцах Уурших, конденсацлах, буцлах/
  • ХӨДӨЛГӨӨН БА ХҮЧ /Хүчний тухай ойлголт, пүршний хүч, соронзон хүч, хүндийн хүч, үрэлтийн хүч/
  • ДУЛААНЫ ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ / Температур, Дулааны тэлэлт, тэнцвэр, энерги/

 

9-Р АНГИ

  • ЭНЕРГИ /Энергийн шинж чанар/
  • ЦАХИЛГААН БА СОРОНЗОН ОРОН /Бие цахилгаанжих, цахилгаан орон, Металын бүтэц, чөлөөт электрон, Цахилгаан энергийг үйлдвэрлэх, дамжуулах, хэрэглэх/
  • МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН /Хүч ба хөдөлгөөний холбоо Хурд, хурдатгал, Динамикийн хуулиуд, Хөдөлгөөний тоо хэмжээ, хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдах хууль, Механик энерги (кинетик ба потенциал энерги), чадал/
  • ДУЛААНЫ ХӨДӨЛГӨӨН БА ЭНЕРГИ /Дулааны хөдөлгөөн ба температур Дотоод энергийн тухай ойлголт, Шугаман тэлэлт, эзэлхүүн тэлэлтийн хууль, Дэлхийн дулаарал/

 

10-Р АНГИ

  • МЕХАНИК /Жигд хувьсах хөдөлгөөн, Чөлөөт уналт, Вектор ба скаляр хэмжигдэхүүн дээр хийх үйлдэл, Хүчийг нэмэх, задлах, проекцлох, Ньютоны хуулийн хэрэглээ, Деформац, Эргэх тэнхлэгтэй биеийн тэнцвэр, Хялбар механизм дахь хүч ба энергийн хувирал, Хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдах хууль,  Механик энерги хадгалагдах ба хувирах хууль/
  • ТЕРМОДИНАМИК /Молекул кинетик онолын үндэс, Дулааны хөдөлгөөн, Идеал хийн загвар, хийн процессууд, Идеал хийн төлөвийн тэгшитгэл, Термодинамик систем, Термодинамикийн I хууль, Дотоод энерги, ажил, дулааны тоо хэмжээ/

 

11-Р АНГИ

 

  • МЕХАНИК /Хүчний хэлбэрүүд Хүчний тэнцвэр, Механик хөдөлгөөний харьцангуй чанар, Галилейн хувиргалт, Өнцгөөр шидсэн биеийн хөдөлгөөн Тогтмол хүчний ажилХүндийн хүчний орон дахь биеийн энерги, Харимхай ба харимхай бус мөргөлдөөн, Хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдах хууль/
  • ТЕРМОДИНАМИК /Молекул кинетик онолын хэрэглээ, Адиабат процесс, Термодинамикийн I хууль, Дулааны машин, Дулааны машины АҮК -ийн тухай ойлголт/
  • ЦАХИЛГААН СТАТИК /Кулоны хууль, хүчлэг, потенциал, конденсатор/

 

12-Р АНГИ

  • МЕХАНИК /Тойргоорэргэх хөдөлгөөн, Төвд тэмүүлэх хурдатгал, Төвд тэмүүлэх хүч, Материал цэгийн гравитацийн потенциал энерги, Сансрын хурд. Кеплерийн хууль, Хатуу биеийн эргэх хөдөлгөөн. Эргэх хөдөлгөөний динамикийн хууль ,Хөдөлгөөний тоо хэмжээний момент хадгалагдах хууль, Цахилгаан соронзон хэлбэлзэл,
  • ЦАХИЛГААН СОРОНЗОН ХЭЛБЭЛЗЭЛ БА ДОЛГИОН /Хэлбэлзлийг нэмэх, Хэлбэлзлийн модуляци, Радио долгион, Микродолгион, Телефон холбоо/

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн