‘Fashion-2013’ загварын тэмцээн

‘Авьяас’ хөтөлбөрийн хүрээнд Ю.Байгалмаа багштай 10а ангийн сурагчид эцэг эхийн зөвлөл санаачлан 10-11 дүгээр ангийн сурагчдын дунд ‘Fashion-2013’ тэмцээнийг зохион байгуулж явууллаа. Уг тэмцээнийг ‘Шилмэл загвар’ компанитай хамтран жил бүр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд тус компаний загвар өмсөгч Азийн топ модель Туяамаа, менежер Батдулам нар энэ удаагийн арга хэмжээг шүүсэн юм.

Гоёлын , өдөр тутмын , чөлөөт гэсэн гурван төрлөөр шилдгүүдийг тодруулахад 10а ангийн сурагч М.Норжинсүрэнгийн ‘Тренд’ загвар гоёлын хувцасны төрөлд, 10а ангийн сурагч Т.Билгүүний ‘Summer date’ загвар өдөр тутмын хувцасны төрөлд, 11б ангийн сурагч Аззаяагийн ‘Хөзрийн эзэд’ коллекци чөлөөт хувцасны төрөлд тус тус тэргүүлсэн байна. Сургуулийн шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр 10г ангийн сурагч Т.Нямцэцэг, шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр 10в ангийн сурагч Ч.Дэлгэрбаяр, ‘Шилдэг хос’-оор 10а ангийн сурагч Т.Билгүүн, Д.Биндэрьяа, 11а  ангийн сурагч Б.Мөнхтэнгэр, О.Золзаяа тус тус шалгарсан байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн