Номын баяр амжилттай болж өнгөрлөө.

Энэ жил номын баяр 2019 оны 11-р сарын 11-29-ний хооронд болж, давхардсан тоогоор 600 гаруй сурагчдыг хамарсан өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Номын баярын хүрээнд зохиолч Ч.Лодойдамба-ын “Тунгалаг тамир” роман, “Манай сургуулийнхан” тууж, зохиолч Б.Цэнддоогийн “Голын тэртээх гацааны хавар” тууж, “Монголын нууц товчоо” гэсэн зохиол бүтээлийн хүрээнд явагдаж сурагчид зохиолыг уншиж судлах, сэтгэгдэл мэдрэмжээ илэрхийлэх, гар зургийн уралдаан, номын хавчуурга хийх, аха тэмцээн гэх мэт төрлүүдээр өрсөлдөж мөн сургуулийнхаа түүхийг харуулсан ханын сонин гаргалаа.

Номын баярын хүрээнд сургуулийн нийт багш, ажилчдын дунд ном солилцох үйл ажиллагаа зохион байгуулж, 9-р ангийн сурагчид Д. Нацагдоржийн нэрэмжит номын сангийн үйл ажиллагаатай танилцсан бүтээлч ажлуудыг зохион байгуулсан.

Баярын хаалтын үйл ажиллагаан дээр их зохиолч Ч.Лодойдамбын охин, зээ охин, утга зохиол судлаач н.Бямбаням нар ирж сурагчидтай санал бодлоо солилцон, шилдэг сурагчдыг номоор шагналаа.

 

 

 

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн