СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ. ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН ТЭМЦЭЭН 2019 ОНЫ 10-Р САРЫН 08-09-НИЙ ӨДРҮҮДЭД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Тус тэмцээнийг Ц.Март багштай 7”б” ангийн эцэг эхийн зөвлөл, шатарчин хамт олон зохион байгуулж явууллаа. Бүлэг бүр эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогч тус бүр 2-ыг шалгаруулж, сургуулийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд хөвгүүд 40, охид 40 оролцлоо.

Сургуулийн аварга шалгаруулах шатрын тэмцээн:

  • Ангиудын шилдэг тоглогчийг шалгаруулах /эр-1, эм-1/
  • Дунд /6-8/ болон ахлах анги /9-12/-ийн эрэгтэй эмэгтэй аварга сурагчийг тодруулах гэсэн хоёр үе шаттай явагдлаа.

Тэмцээнийг Монгол улсын гавьяат дасгалжуулагч, ОУХМ П.Жигжидсүрэн, түүний шавь ОУХМ н.Галмандах нар шүүлээ.

  • Дунд ангийн төрөлд 8”в” ангийн сурагч С.Хэт, 6”б” ангийн сурагч Г.Эрдэнэзаяа,
  • Ахлах ангийн төрөлд 10”а” ангийн сурагч Э.Номин, 11”в” ангийн сурагч Ц.Цолмон нар шалгарч, сургуулийн аварга шатарчид боллоо.

Анги бүрийн аваргаар шалгарсан дараах сурагчид Сүхбаатар дүүргийн “Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээнд орохоор боллоо.

Анги Хүйс Овог Нэрс
1 6 дугаар анги Эр Эрдэнэбат Хангай
2 Эм Гантулга Эрдэнэзаяа
3 7 дугаар анги Эр Батбилгүүн Төгөлдөр
4 Эм Лувсанхаймчиг Нарангэрэл
5 8 дугаар анги Эр Сүрэнлхам Хэт
6 Эм Гомбосүрэн Азжаргал
7 9 дүгээр анги Эр Энхбат Мөнх-Оргил
8 Эм Доржнамжим Бадам
9 10 дугаар анги Эр Цэнддорж Золжаргал
10 Эм Эрдэнэбилэг Номин
11 11 дүгээр анги Эр Цээсорогдорж Цолмон
12 Эм Данзан Буянжаргал
13 12 дугаар анги Эр Тамир Цэлмүүн
14 Эм Амартүвшин Одмаа

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн