ЗАРЛАЛ

Тус сургуулийн эцэг эх та бүхнийг жил бүр уламжлал болон явагддаг “Нүүр тулсан ярилцлага” сэдэвт эцэг эхийн ганцаарчилсан уулзалт өдөрлөгт  хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. 

Явагдах хугацаа: 2019 оны 2 дугаар сарын 23-ний өдөр 10:00-16:00 цагт

Өдөрлөгийн хүрээнд танд таны хүүхдийн сурлага, хүмүүжил, төлөвшил, хөгжлийн талаар мэргэжлийн багш нар зөвлөгөө өгөхөөс гадна дараах үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.

  1. Өсвөр насныхны бие махбодын өөрчлөлт, онцлог, эрүүл мэндийн чиглэлээр – Мэргэжлийн эмч нарын зөвлөгөө
  2. Өсвөр насныхны зан төлөв, сэтгэл зүйн онцлогийн чиглэлээр – Мэргэжлийн Сэтгэл зүйчийн зөвлөгөө
  3. Сурагчдыг өөрийн хүсэл, сонирхолд үндэслэн мэргэжлээ хэрхэн сонгох, харилцааны чиглэлээр – Мэргэжлийн байгууллагууд
  4. Эцэг эх – хүүхэд – багшийн харилцаа, ёс зүйн чиглэлээр –  Мэргэжлийн байгууллагууд
  5. Өсвөр насны хүүхдүүдийн амин дэмийн зохистой хэрэглээ, ач холбогдол –  Бараг шуун фарм ХХК

Хүндэт эцэг эхчүүдээ

Хүүхдийнхээ төлөө хамтдаа ярилцъя.

Сургуулийн захиргаа

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн