Зөвлөн туслах багш нар

ЗАЛУУ  БАГШ НАРТ ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫН ЧИГЛЭЛ

 

1.    Зорилго:  Заах арга, ур чадвар сайтай чадварлаг багш бэлтгэх

2.    Зорилт:

·         Шинэ залуу 1-5 жил ажиллаж байгаа багш нарт мэргэжлийн онол, арга  зүйн туслалцаа үзүүлэх

·         Шинэ залуу халааг бэлтгэх

·         Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд залуучуудын шинэлэг санаа, хүч нөөц бололцоог ашиглах

3.    Хэрэгжүүлэх ажлууд

Шинэ залуу багш нарыг зөвлөн туслах  багш нар

 

Багшийн овог нэр/1-5жил ажилласан/

Мэргэжил

Ажилласан жил

Зөвлөн туслах багш

Мэргэжил

Боловсрол мэргэжлийн зэрэг

Ажилласан жил

1 А.Амарбаяр Математик 3/2 Э.Гунгаажав Математик тэргүүлэх, магистр 20
2 Ц. Энхтуяа  Англи хэл 1/1 Ш. Оюунжаргал Англи хэл магистр, тэргүүлэх 27
3 Б.Ган-Эрдэнэ Мэдээлэл зүй 2/1 Э.Мөнх-Эрдэнэ Математик магистр, тэргүүлэх 20

–     Шинэ залуу багш нарыг зөвлөн туслах ажлын арга туршлагатай  багш нарт хариуцуулан дагалдуулан ажилуулах

Сар, улирал бүр хичээлд нь сууж зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлэх

–       Хичээлийн хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, нэгж, ээлжит хичээлд бэлтгэх чиглэлээр зөвлөгөө өгч хяналт тавих

–       Анги удирдах, шавь нартайгаа ойр дотно байж зөвлөн туслах, зөв харьцах, багшийн ёс зүйг сахих, хамт олны дунд өөрийгөө зөв авч явахад туслах

–       Сургалтын техник хэрэгслүүдийг ашиглаж сурах, хэрэглэх чадвар эзэмшүүлэх

–       Багшийн бүтээлийн сантай болоход нь туслах

–       Нээлттэй хичээл заалгах, ур чадварын уралдаанд бэлтгэж оролцуулах

–       Урлаг, спорт, олон нийтийн ажилд татан оролцуулах, тэдний авъяас чадварыг хөгжүүлэх

–       Залуу багш нарт зориулсан сургалт семинарт тогтмол оролцуулж ЗАН-ийн ажилд илтгэл реферат бэлтгүүлж хэлэлцүүлэх

3. Гарах үр дүн

– Багшийн ажлын туршлага, арга зүй ур чадвар сайжирна.

– Жилийн эцэст ажлыг нь үнэлж дүгнэн шаардлага хангасан бол багшлах эрхийн

үнэмлэх  олгох санал, дүгнэлт гаргах

– Болзол хангасан бол мэргэжлийн арга зүйн зэрэг олгох санал дүгнэлтийг

дэвшүүлэх

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн