Монгол ёс заншлын өргөө байгууллаа.

 

“Монгол ёс заншлын өргөө”-ний нээлтэд НИТХ-ын нийгмийн бодлогын хорооны дарга Мөнхжаргал, СБД-ийн боловсролын хэлтсийн дарга Ч.Наранцэцэг, ахлах мэргэжилтэн Л.Сосорбарам, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, монгол  дахь Америк-Англи багш нарын холбооны тэргүүн Д. Мөнхсаран, тус сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга Г. Батнам   нар оролцлоо.

“Монгол ёс заншлын өргөө” нь тус сургуулийн  сурагчдын монгол ахуй амьдрал, ёс заншил, угсаатны зүйн тухай мэдлэг олгох, олсон мэдлэгийг амьдрал ахуйдаа хэрэглэж сургах, бүр цаашилбал сурагч бүрийн хөгжил төлөвшилд чухал нөлөө үзүүлэх юм.

Зохиогдсон ажлууд:

Нээлтийн үеэр “Монгол хүн” хүмүүжлийн аян,  НУЗАН-ийн  “Монгол ёс заншил, зан үйлээ дээдэлье” сарын ажлын хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан “Дээлтэй монголын- дээлтэй наадгай”, “Үлгэрийн баатрууд амилсан нь”, Хөгжилтэй англи хэл”, “Миний мэдэх монгол угсаатан, ястан  “ гар зургийн уралдаанд шалгарч, идэвхтэй оролцсон сурагчдыг шагнаж урамшуулсан нь тус өргөөний нээлтийн үйл ажиллагаатай давхацсан сайхан үйл явдал боллоо.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн