Эцэг, эхийн ганцаарчилсан уулзалт өдөрлөг амжилттай болж өнгөрлөө.

бүртгэл        

     

Тус сургуулиас  жил бүр уламжлал болгон явуулдаг  “ Эцэг эхийн ганцаарчилсан уулзалт өдөрлөг”  2018 оны 03 -р сарын 03-ны Бямба гаригт боллоо.

Өдөрлөгийн үеэр хүүхдийн сурлага, хөгжил төлөвшилд гарч буй ахиц үнэлгээ , өсвөр  үеийнхний бие махбодийн өөрчлөлт, эрүүл мэнд, зан төлөв, сэтгэл зүйн онцлогийн талаар мэргэжлийн багш, сэтгэл зүйч, эмч нар зөвлөгөө өглөө.

Мөн сурагчдыг өөрийн хүсэл, сонирхолд  үндэслэн мэргэжлээ хэрхэн сонгох, сургуулийн удирдлагын цахим системийг хэрхэн ашиглах заавар, нэвтрэх хэрэглээтэй холбоотой мэдээлэл зөвлөгөөг  мэргэжлийн байгууллагууд өгснөөс гадна амин дэмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгч хүүхдэд хаврын улиралд хэрэгцээтэй витаминаар үйлчлэн “Барагшун фарм” ХХК хамтран ажиллалаа.

Өдөрлөгийн үеэр  хүүхдийн өдөр бүр үйлчлүүлдэг ширхэгийн хоол , порцын хоол болон  хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн ажиллаж, эцэг эхчүүдээр  амталгаа хийлгэн санал хүсэлтийг нь авлаа.

Уг арга хэмжээнд нийт  587 эцэг эх,  асран хамгаалагч оролцлоо. Оролцсон эцэг эх, асран хамгаалагчдаас сургуулийн үйл ажиллагаа, багш, ажилтан, ажилчдын ёс зүй, харилцааны чиглэлээр санал асуулга авлаа.

Тус өдөрлөгт оролцсон эцэг эхчүүд, хамтран ажилласан мэргэжлийн байгууллагууд болон  хувь  хүмүүст  талархал илэрхийлье.

 

Сургуулийн захиргаа

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн