Сурагч Б.Хангал 8 медалийн эзэн боллоо

Манай сургуулийн 7б ангийн сурагч Б.Хангал нь Солонгос улсад болсон олон улсын оюуны ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Тэмцээнд нийт 12 төрлөөр оролцсон бөгөөд үүнээс 8 төрөлд нь медаль хүртэж, 1 төрөлд нь дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. 

  1. 5 секундэд цифр цээжлэх  Speed Numbers төрөлд Мөнгөн медаль
  2. Speed Cards буюу 1 багц хөзөр цээжлэх төрөлд Алтан медаль
  3. 5 секундэд хоёртын тоо буюу Binary Numbers төрөлд Алтан медаль
  4. Дуут цифр буюу Speaking Numbers төрөлд Алтан медаль
  5. Random Images буюу зураг тогтоох төрөлд Алтан медаль /Дэлхийн дээд рекорд 190 байсныг 350 болгон шинэчлэн тогтоосон/
  6. Random words буюу Үг цээжлэх төрөлд Мөнгөн медаль
  7. Түүхэн үйл явдал буюу Fictional Dates төрөлд хүрэл медаль
  8. 15 секундэд 0-9  цифр тогтоох буюу Random Numbers төрөлд хүрэл медаль хүртлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн