Эцэг эхчүүд спортын тэмцээн болж өнгөрлөө

7а ангийн эцэг эхийн зөвлөлөөс сургуулийн эцэг эхчүүдийн дунд зохион байгуулсан  “Спортын наадам” 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд 16 ангийн 100 гаруй эцэг эх

  1. Гар бөмбөг
  2. Ширээний теннис эрэгтэй эмэгтэй гэсэн төрлөөр өрсөлдөөнтэй оролцоцгоолоо

 

Гар бөмбөгийн төрөлд:

1-р байр 10Б анги
2-р байр 7А анги
3-р байр 6Б анги
Тусгай байранд 7В ангийн эцэг эхчүүд тус тус шалгарлаа.


 

Мөн ширээний теннисний:

Эрэгтэй : 1-р байр 11А ангийн сурагч  Туулын аав С.Эрдэнэбат
2-р байр 7Б ангийн сурагч Намуун-Эрдэний аав Батпүрэв
3-р байр 6Б ангийн сурагч Өсөгтогтохын аав Амарсайхан
Эмэгтэй: 1-р байр 6А ангийн сурагч Бат-Эрдэний ээж Энхцэцэг
2-р байр 7Б ангийн сурагч Батсуурийн ээж Болормаа
3-р байр 6Б ангийн сурагч Энхжингийн ээж Ариунцэцэг нар тус тус байруудыг эзэллээ.

Идэвх чармайлт, амжилттай оролцсон бүх эцэг эхчүүддээ дахин дахин талархал илэрхийлье.

11-р сургуулийн захиргаа.

 

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн