Сурагч Б.Хангал HUMAN CALCULATOR тэмцээнд амжилттай оролцлоо

Турк улсын нийслэл Анкара хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд соробан болон түргэн бодолтын хоёр тэмцээнд манай сургуулийн 6б ангийн сурагч Б.Хангал нь Монголын Оюун Ухааны Академийн тамирчидын хамт явж амжилттай оролцоод ирлээ.

Эхний өдөр 256 хүүхдийн дунд явагдсан соробаны тэмцээнд манай бүх тамирчид медаль хүртсэнээс Б.Хангал шилдэг гуравт шалгарч цом хүртлээ.

Дараагийн өдөр 87 тамирчны дунд насны хязгааргүй явагдсан 8 оронтой 2 тооны үржвэр, хүн хуанли, 10 оронтой 10 тооны нийлбэр, Флаш Анзан, Язгуур гаргах зэрэг түргэн бодолтын тэмцээнд оролцсон манай услын баг тамирчид медалийн тоогоо нэмлээ.

Ингээд хоёр дахь өдрийн төгсгөлд манай улсын тамирчид нийтдээ 2 цом, 13 медаль хүртлээ.

 



Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн