Нийт суралцагсад, эцэг эхчүүд, багш, ажилчид та бүхэндээ 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 09-р сарын 01-ний ням гарагийн  12:00 цагт болох тул та бүхнийг   хүрэлцэн ирэхийг урьж байна. Захирал Д.Энхжаргал

Цааш унших


Тэнцсэн сурагчдын эцэг эхийн анхааралд

Хоёр шалгалтын нийлбэр оноогоор 31 ба түүнээс дээш оноотой сурагчид 11-р сургуульд элсэн суралцах болно. Суралцах эрхийн бичгийг 2019 оны 6-р сарын 24-ний өдөр 10:00 – 16:00 цагийн хооронд олгоно. Жич:  Эрхийн бичиг авахдаа дараах материалыг авч ирнэ. Сурагчийн төрсний гэрчилгээний хуулбар. Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар. Сурагчийн хувийн хэрэг

Цааш унших


Элсэлтийн шалгалт өгөх хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн анхааралд:

2019-2020 оны 6-р ангийн элсэлтийн шалгалт 6-р сарын 08-ны өдрийн 09.00 цагт эхэлнэ. Шалгалтад хүүхэд бүрийн мандатын дугаарыг шалгаж оруулах тул мандатаа заавал авч ирсэн байна. Шалгалт ойролцоогоор 11.30 цагт дуусах тул эцэг эхчүүд 11.30 -12.00 цагийн хооронд ирж хүүхдээ авна уу. Шалгалтын бодлогуудын бодолтуудыг сургуулийнmn сайтад байршуулна. Шалгалтын дүнг хүүхдийн мандатын бүртгэлийн дугаараар 2019 оны […]

Цааш унших


Нийслэлийн Монгол хэлний анги нийтийн олимпиадад оролцогчдод шагнал гардуулах үйл ажиллагаа 2019.04.18-ны өдөр болж өнгөрлөө. Тус олимпиадаас “Нэгдүгээр байр” эзэлсэн Ц.Уламбаяр багштай 9а ангийн хамт олон болон бэлтгэж оролцуулсан монгол хэл, уран зохиолын багш Б.Должинсүрэнд баяр хүргье.

Цааш унших