Ц.Цэнд-Аюушийн нэрэмжит математикийн олимпиад

2016-01-30 нд Ц.Цэнд-Аюушийн нэрэмжит математикийн олимпиад болж өнгөрлөө. Тус олимпиадаас 12 медаль хүртэж бахдам амжилт гаргажээ. 11а ангийн сурагч Г.Амарсанаа өөрийн түвшин болон түвшин ахиж оролцоод хос алтан медаль хүртсэн байн. 7-р ангиас Ананд, Б.Гүен, 8б ангийн сурагч Х.Рагчаа, 8а ангийн сурагч А.Алтансүх, Э.Эрдэнэбилэг нар мөнгөн медаль, 6-р ангиас сурагч Нандин-Эрдэнэ, Б.Хангал, 8б ангийн сурагч […]

Цааш унших


Бидний дуу урлагийн наадам

Сүхбаатар дүүргийн нийт сургууль цэцэрлэгийн дунд ‘Бидний дуу’ урлагийн наадам амжилттай болж өнгөрлөө. 7в ангийн сурагч Э.Маралгуа гоцлол бүжгийн төрлөөр алтан медаль, 7в ангийн сурагч Б.Мичидмаа уран уншлагын төрлөөр хүрэл медаль тус тус хүртжээ. Шавь нараа амжилттай бэлтгэсэн багш Г.Ёндонсамбуу болон урлагийн наадамд оролцсон нийт сурагчдадаа урлагийн Янжинлхам бурхны ивээлд ямагт багтаж явахын ерөөл өргөе […]

Цааш унших


Парламентийн мэтгэлцээний амжилт

Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах парламентийн мэтгэлцээн 12 дугаар сарын эхээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнээс 12а ангийн сурагч Мягмартуяа, 10а ангийн сурагч Б.Нурсауле нар хүрэл медалийн эзэд болсон байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит парламентийн мэтгэлцээнд багаараа амжилттай оролцсоны дээр 12б ангийн сурагч Мандахнаран шилдэг илтгэгчээр шалгарч алтан медалиар энгэрээ мялаажээ. ‘Оньс’ клубын гишүүддээ амжилт […]

Цааш унших


Газарзүйн олимпиадын амжилт

Сүхбаатар дүүргийн газарзүйн олимпиад 1 дүгээр сарын 14 нд амжилттай болж өнгөрлөө. 9б ангийн сурагч Б.Хүслэн тэргүүн байр эзэлж алтан медаль, 9а ангийн сурагч Жавхлантөгс удаах байр эзэлж мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Бэлтгэсэн багш Ж.Түвдэнжамцдаа  ажлын амжилт, шавь нарт нь хот улсын олимпиадын медаль зүүхийг ерөөе.

Цааш унших


Сүхбаатар дүүргийн биологи, орос хэл, англи хэлний олимпиад

Сүхбаатар дүүргийн биологи, орос хэл, англи хэлний олимпиад амжилттай болж өнгөрлөө. Биологийн олимпиадаас 9а ангийн сурагч Мичидмаа гутгаар байр эзэлж хүрэл медаль хүртсэн байна. Орос хэлний олимпиадаас 12а ангийн сурагч Дүүлэм, 9б ангийн сурагч Золбоо нар  , англи хэлний олимпиадаас 12а ангийн сурагч Энх-Амар, 9а ангийн сурагч Бүрэнжаргал нар хотын олимпиадад орох эрх авсан байна. […]

Цааш унших


Физикийн олимпиад амжилттай болж өнгөрлөө.

Сүхбаатар дүүргийн физикийн олимпиад нэгдүгээр сарын 14-ний өдөр 16 дугаар сургууль дээр амжилттай болж өнгөрлөө. 11б ангийн сурагч Магнайтүвшин тэргүүн байр эзэлж алтан медаль, 7б ангийн сурагч Анд, багш Хатанбаатар нар хоёрдугаар байр  эзэлж мөнгөн медаль, 10б ангийн сурагч Билэгжаргал, 9б ангийн сурагч Сайханбилэг нар гутгаар байр эзэлж хүрэл медаль тус тус хүртсэн байна. Шавь […]

Цааш унших


12 медаль-амжилтын дуудлага

Сүхбаатар дүүргийн математикийн олимпиад нэгдүгээр сарын 15 нд амжилттай болж өнгөрлөө. Тус олимпиадаас 12  медаль хүртсэн байна. 11а ангийн сурагч Амарсанаа , 8а ангийн сурагч Алтансүх, 7а ангийн сурагч Буянжаргал нар алтан медаль, 8а ангийн сурагч Гантөмөр, 7а ангийн сурагч Сэнгэравдан, 6в ангийн сурагч Нандин-Эрдэнэ нар мөнгөн медаль, 12а ангийн сурагч Энхболд, 10а ангийн сурагч […]

Цааш унших


Химийн олимпиадын амжилт

Сүхбаатар дүүргийн химийн олимпиад 31 дүгээр сургууль дээр амжилттай болж өнгөрлөө. Тус сургуулийн сурагчид амжилттай оролцож  түүчээлсэн байна. 10а ангийн сурагч М.Тэмүгэ мөнгөн медаль хүртсэн бол 9б ангийн сурагч Сайханбилэг, 9а ангийн сурагч Мичидмаа, 11а ангийн сурагч Бямбажаргал нар гутгаар байр эзэлж хүрэл медалийн болзол хангасан байна. Олимпиадад амжилттай бэлтгэсэн багш Ю.Байгалмаа болон шавь нарт […]

Цааш унших


Түүхийн олимпиад

Мон-Турк сургуулиас зохион байгуулсан түүхийн олимпиадад 9а ангийн сурагч Мичидмаа амжилттай оролцож алтан медалийн эзэн болсон байна. Баяр хүргэе. Шавиа бэлтгэсэн багш Нэмэхбаяртаа ажлын амжилт хүсэн ерөөе.

Цааш унших


Медалийн даллагатай дүүргийн олимпиад

Сүхбаатар дүүргийн олимпиадын салхийг мэдээлэл зүйн олимпиад хагаллаа. Тус олимпиадад оролцсон 11 дүгээр сургуулийн багш сурагчид амжилттай оролцжээ. 9а ангийн сурагч Б.Хүлэгү, 10б ангийн Мөнхтэнгэр нар алтан медаль авсан бол багш Б.Ган-Эрдэнэ тусгай шагнал хүртсэн байна. Шавь нараа сайн бэлтгэж медалийн хур буулгасан багш Ган-Эрдэнэдээ амжилт хүсэхийн ялдамд хот, улсын олимпиадад энэ эрчээ алдахгүй гялалзсан […]

Цааш унших